Friday, January 18, 2008

Гэр барих төсөл

Гэр барих төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж ажиллаа. Бэлтгэл үед: Гэрийн мод, шал, бүрээс тавилга худалдан авах Үндсэн ажилд: Шал тавих, гэрийн мод барих, бүрээс барих, тавилга тавих ажлуудыг дэс дараатайгаар хийгээд санхүүгийн тооцоо бодоод менежер, нярав харт хүлээлцэх ажлуудыг дараалах гүйцэтгэлээ.



Tuesday, January 15, 2008

Магистрант Цэдэнжав


Компьтерийн хичээл үргэлжилж байна.

Ангидаа


Ангийн хамт олон

Багшийн хамт

Удирдлагын академын Төрийн санхүүгийн багш Энхбаярын хамт хичээл дээр.

Ангидаа

Ангийн найз Пүрэвхүүгийн хамт.

Monday, January 14, 2008

2007-2008 оны өвлийн элсэлтийн оюутнуудын шашиныг харуулсан график

2007-2008 оны өвлийн элсэлтийн төгссөн дээд сургуулийг шашинтай харьцуулсаныг графикаар харуулав.

2007-2008 оны өвлийн элсэлтийн шашин шүтлгийг харуулсан хүснэгт

2007-2008 оны өвлийн элсэлтийн Төгссөн дээд сургуулийг хүснэгтээр харуулав.

"ЛИБЕРТИ" дээд сургуулийн магистрант


Баянхонгор аймгаас Либерти дээд сургуульд сурч байна.

Э-засаглал

Э-засаглал авлагатай тэмцсэн нь
Сөүл хотын захиргаанаас авлагатай тэмцэх шинэчлэл явуулсныг судлах жишээ болгон боловсруулсан юм. Энэхүү шинэтгэлийн нэрийг ОПЕН систем гэнэ.
ОПЕН систем нь веб-д суурилсан интернет үйлчилгээ бөгөөд иргэдийн өргөдөл, зөвшөөрөл, бүртгэл, худалдан авах тендер, гэрээ зэргийг хүлээн авах, зөвшөөрөл олгох, батлах зэрэг иргэний үйлчилгээ үзүүлдэг юм. Энэхүү үйлчилгээ нь хүн бүхэнд хэзээ ч нээлттэй бөгөөд өөрийн өгсөн өргөдөл зэргийг өгөгдсөн цаг хугацааны дагуу аль шатандаа явж байгаа болон нэг шатнаас нөгөө шат руу шилжих ба батлагдаж дуусах хүртэл хянаж байх боломжтой.
Энэ бол авилгалыг хянах интернетийн технологи юм.

Sunday, January 13, 2008

Цунами

Саяхандаа 2004 оны нэгэн өдөр Азийн Тайланд, Шри-Ланк, Индонез, Энэтхэг зэрэг улсууд газар хөдлөлтийн уршгаар үүссэн цунамигийн аюулд өргөн нийтдээ 300.000 орчим хүнээ алдаж билээ.
Энэтхэгийн далайн гүнд 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн доргилт гадаргуудаа 15 метрийн өндөр бүхий давалгаа үүсгэн, улмаар энэ давалгаа нь зам зуураа эрч хүч нь улам чангаран ойр орчмынхоо эргийн улсуудыг ард иргэд, хот сууринтай нь хэдхэн хормын дотор хөрснөөс арчиж орхисон. Зул ёарын баяр болж байсныг ч хэлэх үү эрэг хавийн амралтын газруудаар амарч байсан гадаадын олон жуулчидэнэ гамшигт нэрвэгдсэн. Индонезулсын Суматрын арлын ойролцоо анхлан үүссэн газар хөдлөлтийн чадал хэмжээг тухайн үед нь цаг алдалгүй тогтоож үүсэх аюулаас урьдчилан сэргийлэн бие биендээ мэдэгдэх улс хоорондын хамтын ажиллагаа огт байгаагүй нь ийм сүйрлийг авчирсан хэмээн хожим дүгнэсэн юм.