Sunday, January 13, 2008

Цунами

Саяхандаа 2004 оны нэгэн өдөр Азийн Тайланд, Шри-Ланк, Индонез, Энэтхэг зэрэг улсууд газар хөдлөлтийн уршгаар үүссэн цунамигийн аюулд өргөн нийтдээ 300.000 орчим хүнээ алдаж билээ.
Энэтхэгийн далайн гүнд 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн доргилт гадаргуудаа 15 метрийн өндөр бүхий давалгаа үүсгэн, улмаар энэ давалгаа нь зам зуураа эрч хүч нь улам чангаран ойр орчмынхоо эргийн улсуудыг ард иргэд, хот сууринтай нь хэдхэн хормын дотор хөрснөөс арчиж орхисон. Зул ёарын баяр болж байсныг ч хэлэх үү эрэг хавийн амралтын газруудаар амарч байсан гадаадын олон жуулчидэнэ гамшигт нэрвэгдсэн. Индонезулсын Суматрын арлын ойролцоо анхлан үүссэн газар хөдлөлтийн чадал хэмжээг тухайн үед нь цаг алдалгүй тогтоож үүсэх аюулаас урьдчилан сэргийлэн бие биендээ мэдэгдэх улс хоорондын хамтын ажиллагаа огт байгаагүй нь ийм сүйрлийг авчирсан хэмээн хожим дүгнэсэн юм.

No comments: