Sunday, January 6, 2008

Засаг дарга нь ИТХ-даа vнэлгээ єгдєг болсон

Ховд аймгийн АН-ын дарга Б.Баярсайхантай уулзаж ярилцлаа.-Аймгийн ИТХ хуралдаж Засаг даргын хєтєлбєрийн хэрэгжилтэд vнэлгээ єгсєн. Мєн хурлаас 2008 оны тєсвийн тєслийг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргасан. Аймгийн Засаг дарга нь vйл ажиллагааныхаа хєтєлбєрийн хэрэгжилтээ єєрєє илтгэлдээ тусгаад 91.6 хувийн биелэлттэй гэж ИТХ-д оруулж ирдэг тогтолцоотой болчихсон. ИТХ нь тэр биелэлтийг нь гар єргєєд баталж єгдєг. Vнэн хэрэгтээ Засаг дарга тvvний Тамгын газар vйл ажиллагааны гvйцэтгэлгээ ИТХ-д гаргаж єгєх ёстой. Энэ гvйцэтгэлийг нь ИТХ-аар хэлэлцэж, олонхи, цєєнх болон ИТХ-ын бvтцийн байгууллагуудын дvгнэлтийг сонсоод vнэлгээ єгєх учиртай. Гэтэл Засаг дарга нь vнэлгээ єгдєг, ИТХ нь ёсчлон баталгаажуулдаг болчихоод байна. Ийм єєр процедураар яваад байгаа учраас аймгийн АН-аас Засаг даргын vйл ажиллагааны хєтєлбєрт vнэлгээ єгсєн. Засгийн газрын 2005 оны тоот тогтоолын дагуу баллын болон иргэдээс авсан санал асуулгын дагуу vнэлгээ єгсєн. Аймгийн АН-ын ажлын хэсэг Засаг даргын vйл ажиллагааны хєтєлбєртэй холбоотой 344 асуудлыг нэг бvрчлэн хэлэлцээд 63.7 хувийн биелэлттэй байна гэсэн дvгнэлт хийсэн. Мєн аймгийн єнєєгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар иргэдээс санал авсан. Уг санал асуулгаас эдийн засгийн єсєлт айл єрх хvн бvрт тэгш хvрч чадахгvй байна гэсэн дvгнэлт гарлаа. Хууль тэгш vйлчлэхгvй байна, шударга бус байдал их тогтож байна, албан тушаалтнууд бизнест их хутгалдаж байна гэх зэрэг дvгнэлтvvд гарсан.

Цэдэнжав

No comments: